Sunday, July 24, 2016

Дараах шинж тэмдэг илэрвэл зөгийн бал яаралтай хэрэглээрэй.

Бид шаардлагатай шим тэжээлээр дутагдан, маш ихээр ядарч, түүнээс үүдэн өвчлөлд мэдрэмтгий болдог шүү дээ. Тэгвэл Амтлаг Зөгийн бал өөрийн биед гарч буй өөрчлөлт болон, шинж тэмдгээр өөртөө ямар витамин дутагдаж байгааг мэдэх зөвлөгөөг танилцуулья. Бид энэ хорвоод нэг л амьдарна. Тиймээс биеэ хайрлаж, өдөр тутамдаа шим тэжээлтэй хоол хүнсийг идэн, цэвэр агаарт гарч байгаарай.
Хүний биед шаардлагатай бүхий л витамин, амин дэмийг зөгийн бал агуулдаг тул таньд дараах шинж тэмдэг , зовиур илэрсэн тохиолдолд зөгийн бал хэрэглээрэй.
1. Булчин, үе мөчөөр хөндүүрлэх
Хэрвээ таны булчин, үе мөчөөр маш их өвдөж, дээшээ доошоо шатаар буух, явган алхахад хүндрэлтэй болж байгаа бол, таны биед Д витамин дутагдсаныг илтгэнэ. Мөн уулын олон цэцгийн зөгийн балыг сайтар хэрэглэж, өдөр наранд 30 минут орчим байх хэрэгтэй. Ингэснээр арьсаар дамжуулан, бид биедээ хэрэгцээтэй амин дэмийг авах учиртай. Мөн зориулалтын витаминыг авсан ч болно шүү дээ. Хоол хүнсэндээ цагаан идээ, махыг түлхүү хэрэглэхээс гадна өглөө бүр зөгийн балтай сүү , ус ууж хэвшээрэй.

2. Хөлийн тавхай, ул өвдөх
Хөлийн тавхай, ул өвдөж, алхах гишгэхэд хүндрэлтэй болсоор байгаа бол таны биед нэн шаардлагатай В12 витамин дутагдаж байж болох юм. Тус витамин нь зөгийн бал загас, тахиа, сүү, цагаан идээнд түлхүү агуулагддаг билээ. Мөн аль болох тайван байж, өөрийгөө стресстүүлэхээс болгоомжлоорой.

3. Нүдний хараа муудах
Нүдний хараа мэдэгдэхүйц муудаж, хүний царай танихгүй байх, аливаа зүйлийг маш бүүдгэр харж байгаа бол танд А витамин дутагдаж байна. Мөн Д витаминаас болж ийнхүү ижил шинж тэмдэг илэрч болно. Тиймээс та хоол хүнсэндээ лууван, төмс, зөгийн бал, өндөг, олон төрлийн жимс ногоог сайтар хэрэглэж, нүдний дасгалыг хийж хэвшээрэй. 
4. Хөдөлгөөн удааширна
Биеийн хөдөлгөөн удааширч, үе мөч гацах, алхах, гүйх зэрэгт хүндрэл учирч байгаа бол танд Е, В12 витамин дутагдаж байж болох юм. Тиймээс аль болох уураглаг хоол хүнс, мах, самар, үр тариа, өндөг зөгийн бал, зэргийг хүнсэндээ түлхүү хэрэглээрэй.



5. Шарх удаан аних
Аливаа шарх бэртэл удаан эдгэж байгаа нь таны биеийн эсэргүүцэл муу байгааг илтгэдэг. Тиймээс танд юун түрүүнд С витамин хэрэгтэй. Хоол хүнсэндээ цитрусын төрлийн жимс жимсгэнэ, зөгийн бал нэмэлт витаминыг хэрэглэж болох юм.
6. Ерөнхий биеийн байдал дордох
Бие тань нэг л чилээрхээд, сэтгэл санаа ч тэр үнэхээр тогтворгүй байгаа бол та юун түрүүнд эмчид хандаарай. Мөн танд В1, В12, витаминууд дутагдаж байх магадлалтай. Элэг, вандуй, шош, зөгийн бал зэргүүдийг хүнсэндээ түгээмэл хэрэглэхийг хичээгээрэй.

7. Амнаас эвгүй үнэр гарах
Хэрвээ хичнээн ам, шүдээ угаасан ч таны амнаас таагүй үнэр үнэртэж, өөрт зовиуртай байгаа бол та шүдний эрүүл ахуйг эмчид харуулахаас гадна В3 витаминыг хүнсэндээ хэрэглээрэй. Энэхүү витамин нь мах, загас, наран цэцгийн үр, зөгийн бал  шош зэрэгт ихээр агуулагддаг. 




Thursday, July 7, 2016

Зөгийн балны соустай, шарсан тахианы махыг хэрхэн бэлтгэдэг вэ?

Та бүхэндээ энэ гайхалтай нарлаг өдрийн мэндийг дэвшүүлье. "Амтлаг зөгийн бал" та бүхэндээ зөгийн балтай нэгэн амтлаг хоолны жорыг хүргэж байна. Цэвэр зөгийн балны соус болон шарсан тахиа бол гал тогооны гайхалтай хослол билээ. Амралт зугаалгын үеэр гэр бүл, найз нөхөддөө ч хийж өгөх боломжтой.

Энэхүү хоол нь амт чанар төгс бөгөөд алжаал тайлах тустай. Зөгийн балны соус нь тахианы махтай төгс зохицдог бөгөөд амтыг нь улам сайхан болгодог юм. Орцны тухайд харьцангуй энгийн буюу манай улсад ихээр байдаг бүтээгдэхүүнүүд тул танд хялбар байх болов уу. Ингээд хоолныхоо жортой танилцъя.
Орц:
  • Төмс- 1 кг
  • Оливын тос- 1 халбага
  • Давс, перец
  • Тахианы гуя- 1,5 кг
  • Давс, перец
  • Гахайн мах- 200 гр
  • Сармис- 2 хумс
  • Сонгино- тал                     
  • Зөгийн балны соус хийхэд:
  • Цагаан дарс- аяганы дөрөвний гурав
  • Гич- аяганы гуравны нэг
  • Зөгийн бал- 2 халбага
  • Хатаасан ганга- 1 халбага
  • Сүү- 2 халбага
  • Ус- аяганы гуравны нэг
Хийх арга:
Эхлээд төмсөө бэлтгэх хэрэгтэй. Төмсөө бүгдийг нь хальсалж, шоо дөрвөлжин хэлбэртэй хэрчээд, буцалсан усанд 5 минут орчим чанана. Үүнийгээ гаргаж, шүүж авах бөгөөд давс, перец, оливын тосоо цацаж өгөөрэй. Одоо харин тахианы махаа амталж, бэлдэцгээе. Урьдчилаад шарах шүүгээгээ 190 хэмд халааж орхино. Тахианы мөчөө давс, перецээр амталж базаж тавиарай. Оливын тосоо хайруулын тавганд хийн, гахайн махныхаа талыг хийж бор өнгөтэй болтол нь хуурна. Мөн л гаргаж, тусдаа саванд хийж орхиорой. Хайруулын тавгаа дахин тос хийж халаагаад амталж бэлтгэсэн тахианы гуяаа хийж, 5 минут орчим хуураад гаргаж авна.

Харин дараа нь сонгино, сармисаа жижиглэн хэрчээд хуурах бөгөөд ойролцоогоор 2 минут байхад хангалттай. Үүндээ цагаан дарсаа нэмж, 2 минут буцалгах төдийгүй гич, зөгийн бал, хатаасан ганга, сүү, ус зэргээ нийлүүлэн хийгээрэй. Мэдээж тус соус дээрээ шарж бэлтгэсэн тахианы мах, гахайн мах болон чанаж бэлтгэсэн төмсөө холино. Харин үүнийгээ халаасан шарх шүүгээндээ хийж, 40-50 минут байлгаарай. Ингээд л таны хоол бэлэн боллоо. Хэрэв та хүсвэл хоолоо өөр ногоотой хольж хийж болох юм шүү. Амтат хоолоо зооглоод, аз жаргалаар баялхах хүүхдүүдээ тойруулан, сайхан баярлаарай.