Зөгийн бал хэрэглэснээр таны биед гарах 10-н өөрчлөлт
1. Элдэв өвчин тусах магадлал 80%-иар багасдаг.
Калифорниагийн их сургуулийн эрдэмтэд зөгийн бал байнга хэрэглэдэг 1000 хүн болон хэрэглэдэггүй 1000 хүнийг харьцуулахад зөгийн бал тогтмол хэрэглэдэг хүн аливаа өвчин тусахгүй эрүүл сайн дархлаатай байгаа нь нотлогджээ.
Эрдэмтдийн үзэж байгаагаар зөгийн бал нь хүнд өдөр тутам хэрэгцээтэй 24 төрлийн амин дэмийг бүгдийг нь агуулдаг тул хүний дархлалын системийг амин дэмээр тэтгэж элдэв өвчний вирусыг эсэргүүцэх чадварыг нэмэгүүлдэг байна.
2. Биеийг зөв галбиртай болгоно.
Зөгийн баланд агуулагддаг инспектидүүд нь хүний биеийн булчинд хамгийн сайн органик тэжээл болдог байна. Зөгийн балны хэрэглэснээр илүүдэл жин таргалалтаас сэргийлж чадна.
Хэрэв та фитнес, иог зэргээр хичээллэдэг, тогтмол дасгал хөдөлгөөн хийдэг бол зөгийн балтай дасгал сургуулилтынхаа дараа заавал хэрэглэж байгаарай.
3. Ой тогтоолтыг сайжруулна.
Сошиал ертөнцөд хэт их аялсаар байгаад мартамхай болж байгаагаа та анзаарч байна уу, хүний мэдрэлийн эсийг нөхөн сэргээж болдоггүй ч зөгийн бал хэрэгэснээр ой тогтоолт 30%-иар нэмэгддэг байна. Ялангуяа шалгалт чухал ажлын өмнө зөгийн бал хэрэглэх нь хамгийн зөв сонголт.
4. Арьсыг цэвэр толигор болгоно.
Ямар залууг, бүсгүйг хөөрхөн гэх вэ? гэсэн судалдгаанд хамгийн их санал авсан үзүүлэлт юу байсны мэдэх үү? Та эрэгтэй ч бай эмэгтэй ч бай эсрэг хүйстэндээ таалагдахын тулд цэвэрхэн толигор арьстай байхад л болно. Судалгаанд оролцсон 14-35 насны хүмүүсээс 92% нь цэвэрхэн толигор арьстай хүн таалагддаг гэдгээ дуу нэгтэй зөвшөөрсөн байна.
Зөгийн бал нь арьсны эд эсийг шинээр төлжихөд маш чухал витаминыг өөртөө агуулдаг. Арьсны тэжээлийн тос болон гоо сайхны олон бараанд зөгийн бал агуулагддаг нь ийм учиртай. Та байнга зөгийн балаар маск тавьж, хэрэглэж хэвшвэл цэвэрхэн толигор арьстай болох боломжтой.
5. Эко оточ таны эдийн засгийн хэмнэлт
Маш олон өвчин тэр дундаа түгээмэл тархалттай ханиад, түлэгдэлт, хүүхдийн ам гэмтэх, дотор эрхтний гээд бүхий л өвчнийг зөгийн балаар эдгээж болдгийг та олон удаа сонсож байсан биз. Амтлаг зөгийн бал нь зөгийн бал худалдан авсан хүн бүрт "Зөгийн балаар анагаахуй" цуврал ном үнэгүй өгч буй бөгөөд энэхүү номонд зөгийн балаар анагааж болох 60 гаруй өвчний жор орсон байгаа.
Суалгаагаар зөгийн бал нь яр шарх түлэгдэлтийг эдгээх увидастай эь батлагдсан. Шархан дахь бүх төрлийн бактерыг устгаж чаддаг гэнэ. 59 шархтай хүнийг элдэв эм хэрэглэлгүй зөвхөн зөгийн бал шархан дээр нь түрхэн эмчилж үзэхэд 75% нь 10 хоногийн дотор бүрэн эдгэжээ.
6. Улиралын шинж чанартай харшлыг бууруулна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2015 оны илтгэлд анхааруулснаар өдгөө 2 хүн тутмын нэг нь улирлын шинж чанартай харшилтай болоод байна. Тоосны, ургамлын гээд янз бүрийн харшил таныг зовоож буй бол зөгийн бал асуудлыг тань шийдэж чадна.
2007 онд Анагаах Ухааны Пенн коллежийн хийсэн судалгаагаар харшилтай 270 хүнд зөгийн өгөхөд харшил нь 30 минутын дотор намдаж шөнөдөө илүү сайн унтаж байв.
7. Биен дэх хорт бодисыг гадагшлуулна.
Хүн дунджаар янз бүрийн хоол хүнс, чихэр, хийжүүлсэн ундаа зэргээс болоод 400 орчим хорт бодисоор хордож байдаг. Зөгийн бал нь ходоодны үйл ажиллагааг сайжруулж биеэс хорт бодисыг гадагшлуулдаг.
8. Биен дэх хорт бодисыг гадагшлуулна.
Хаг болон хуйхны арьсны асуудалтай хэсэг хүнд туршилт хийжээ. Ингэхдээ 10 хувийн балтай бүлээн усаар толгойныхоо асуудалтай хэсгүүдэд түрхээд гурван цагийн дараа усаар зайлна. Үүний дараа долоо хоног болоход загатнах нь буурч арьс гуужих, хагтах нь буурсан байна. Дахиад нэг долоо хоногт дээрх эмчилгээг давтахад хуйх бүхэлдээ эдгэрч үс унахыг ч багасгасан байна. Ийм маягаар долоо хоног бүр эмчилж зургаан сар өнгөрөхөд бүрэн эдгэрчээ.
9. Зөгийн бал антибиотикт дийлддэггүй бактеруудыг устгаж чаддаг.
Туршлагаар батлагдсан нэг зүйл бол зөгийн бал нь хоол хүнсээр дамждаг “E. coli”, “salmonella” болон метициллинд тэсвэртэй “staphylococcus aureus”, “”pseudomonas aeruginosa” өвчин үүсгэгчдийг устгах чадвартай.
10. Таныг урт наслуулна.
Зөгийн бал тогтмол хэрэглэдэг хүн бусад хүмүүсээс 25-30 жилээр урт насладаг болохыг Японы Ишикава их сургуулийн эрдэмтэд нотлосон байдаг. Зөгийн нь далайн хүнс, дасгал хөдөлгөөнөөс ч илүү урт наслахад чухал үүрэгтэйг онцолсон байна.
Өдөр тутмын амьдралдаа зөгийн бал идэвхитэй хэрэглэдэг бол та 80-100 хүртэл наслах боломжтой.