Монголчуудын хувьд зөгийн балыг эртнээс мэдэх ч, хүнс эмчилгээнд төдийлөн өргөн хэрэглэж байсан туршлага багатай. Түүнээсээ болоод ч тэр үү хэрэглэхдээ зарим нь ноцтой алдаа гаргаж байгаагаа мэддэггүй.
Ингээд "Амтлаг зөгийн бал" та бүхэндээ хүмүүс зөгийн бал хэрэглэхдээ юун дээр алддаг талаар хүргэе.
Зөгийн балыг хэт халуун ус, цай, сүүнд хийж уусгах нь түүнд агуулагдах амин дэмүүдийн устгадаг тул бүлээн ус, сүүнд найруулж ууж байгаарай.
2. 0-24 сартай хүүхдэд зөгийн бал өгч болохгүй.
Зөгийн баланд агуулагдах Ботулиний хэмээх амин дэмийг 0-24 сартай хүүхдийн ходоод задалж чаддаггүй тул муугаар нөлөөлдөг байна. Харин 3 наснаас дээш хүүхэд болон насанд хүрсэн хүний ходоод Ботулинийг өөртөө шингээх чадвартай болдог тул хүүхэддээ 2 нас хүртэл зөгий бал өгөөд хэрэггүй гэж зөвлөх байна.
3. Зөгийн балыг +40С-ээс дээш халааж болохгүй.
Таны авсан зөгийн бал царцсан байлаа гээд халаах гэж оролдоод хэрэггүй. Учир нь зөгийн балыг +40С-ээс дээш хэмд халаавал биологийн үнэт чанараа алдан сахарын сироп болж хувирдгийг хүмүүс тэр болгон мэддэггүй байна.
4. Сахарын өвчтэй хүмүүс зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ.
Чихрийн шижин буюу сахарын өвчтэй хүмүүс зөвхөн эмчийнхээ зөвлөснөөр хэрэглэж болно гэдгийг сайтар анхаараарай. Энд бас нэг түгээмэл буруу ойлголтыг засах хэрэгтэй. Зөгийн бал нь сахарын өвчинтэй болгодоггүй бөгөөд түүнтэй ямар ч хамааралгүй юм. Өөрөөр хэлбэл сахарын өвчтэй хүн л зөгийн балыг эмчийн заавраар хэрэглэх ёстой болохоос биш, эрүүл хүн зөгийн бал хэрэглэлээ гээд сахарын өвчтэй болохгүй.
Ихэнх иргэд зөгийн балаа буруу хадгалдаг нь судалгаадаг тогтоогдоод байгаа. Зөгийн балыг дараах байдлаар хадгалаж хэвшээрэй.
1. Хуурай, сэрүүн нөхцөлд
2. Нарны гэрлийн шууд тусгалаас хол
3. Төмөр болон цайрдсан саванд хадгалбал төмрийн исэл явагдаж амин дэмтэй чанараа алддаг.
4. Байнга таглаатай битүү саванд хадгалах
Эцэс нь таньд хөгжилтэй сонжоо санал болгоё.
Хэрвээ та зөгий байсан бал ямар зөгий байх байсан бол?
No comments:
Post a Comment