Friday, June 10, 2016

Эрүүл урт наслах 10-н дүрэм

Удамшил зүйн үүднээс хүнийг 150 наслах чадвартай гэж үздэг. Дэлхий дээр хүн амын наслалтаараа тэргүүлдэг Японд дундаж наслалт 79 байдаг бол Сомали Нигерт 47 байдаг байна. Олон жилийн судалгааны үр дүнд урт наслах дараах 10 дүрмийг боловсруулжээ. Өтөл нас гэдэг хүн бүхэнд ертөнцийн жамаар ирдэг жамтай бөгөөд эрт орой нь таны амьдралын хэв маягаас шалтгаална.


Хэт их идэхгүй байх
Багаар бодоход өдөрт 2000 кило калори илчлэг бүхий хоол хүнс хэрэглэх нь зүйтэй юм. Эрүүл байхын эх булаг нь өдөр тутмын хэрэгцээ болсон хоол тэжээлийн амьдралын үргэлжлэх хугацааг 20-60%- иар уртасгадаг юм. Хэмжээтэй идвэл идээ ундаа, хэтрүүлж идвэл хар хор гэж өвөг дээдэс минь үнэн үгийг өгүүлж ирсэн билээ.

1.    Өөрийн бие организмын онцлогт тохируулан хоол хүнс, алин дэм, уургийн хэрэгцээгээ зөв зохистой хангаж сурах хэрэгтэй. Зөгийн бал уураг амин дэмээр баялаг бөгөөд хэрэглэхэд тохиромжтой хүнс юм.

2.    Өдорт 1-2 аяга сүү ууж хэвших. Сүү цагаан идээнээс аль болох кальци ихтэй тараг, хоормог, бяслаг, ааруул, аарц хэрэглэх


3.    Өглөө бүр өлөн элгэн дээрээ зөгийн балтай буцалсан ус ууж хэвших /хоногт 1.5-2л ус/

4.    Аль болох бүдүүн ширхэгтэй 2-р гурил, хивэгтэй гурилаар хийсэн хүнс, хальсыг цэвэрлээгүй үр тариа, будаа /гурвалжин, хөц гэх мэт /-г хэрэглэх


5.    Гурван цагаан хор гэгч / өөх тос, элсэн чихэр, давсыг/ аль болох бага хэрэглэх. Элсэн чихрийн оронд зөгийн бал орлуулан хэрэглэх нь үр дүнтэй.

6.    Ногоон болон улбар шар өнгөтэй хүнсний ногоо байнга хэрэглэж хэвших. Ногоог шарж, буцалгаж бэлтгэхээс илүүтэй, уураар буюу жигнэж идэх нь зохистой. Байгалийн зэрлэг жимсийг илүүд үзэн хэрэглэх.


7.    Согтууруулах болон хийжүүлсэн ундаа хэрэглэхгүй байх. Мөн халуун ногоо, төрөл бүрийн амтлагчаас татгалзах.


Нас биеийнхээ онцлогт тохируулж хоолныхоо цэсийг зохицуулах
30-аас дээш насны эмэгтэйчүүд хүнсэндээ самрыг тогтмол хэрэглэх нь үрчлээтэхээс сэргийлдэг. Харин 40-өөс дээш насны хүмүүс бета каротинаар баялаг улаан лууван, улаан манжин, шар улаан өнгийн жимс ногоог тогтмол хэрэглэх, 50-иас дээш насныхан кальциар баялаг хүнс болох бяслаг, загасыг түлхүү хэрэглэх хэрэгтэй.


Нойр
Хоолноос дутуугүй хэрэгтэй зүйлийн нэг нь нойр юм. Ажил амралтаа зөв зохицуулан, тогтмол цагт сайтар унтаж амрах нь таны насыг уртасгана. Унтахын өмнө нэг аяга халуун бүлээн сүү уугаарай, нойронд тустай. Секс бол залуужуулах элексир мөн Долоо хоногт 2 удаа бэлгийн харьцаанд ордог хүмүүс 14 насаар залуу харагддаг. Бэлгийн харилцааны үед ялгардаг эндорфин хэмээх гормон залуужуулах гайхалтай шидтэй байдаг ажээ. Ямар ч үед гуниглаж болохгүй. Өөдрөг үзэлтнүүд гутранги үзэлтнүүдээс урт насалдаг байна.


Дасгал хөдөлгөөн хий
Өдөрт хэдхэн минут спортоор хичээллэх урт наслахад асар нөлөөтэй байдаг. Бие махбодын үндсэн хөдөлгөөн болох алхалтыг тайван, удаанаас эхлэн дунд зэрэг, өндөр эрчимтэй алхах хүртэл өөртөө тохируулж, амьсгалын болон зүрхний цохилтын тоог нэмэгдүүлэн идэвхтэй хөдөлгөөн болгож болно. Агаар салхинд тогтмол явж, зүй зохистой хөдөлгөөн таныг хэдэн насаар залуу харагдуулдаг.


Сэрүүн нөхцөлд унтаж амрах
17-18 хэм дулаантай тасалгаанд унтах нь бодисын солилцоог хэвийн явагдах нөхцөлийг бүрдүүлдэг байна. Аливаад эерэгээр хандах Сэтгэл сайтай хүн урт наслан жаргадаг. Бие сэтгэлээ зөв жолоодон өөрийн сурсан мэдсэн зүйл сэтгэл оюунаа үр ач, ах дүү, хамт олондоо хүргэж идэр залуугийн цог золбоогоо сэтгэл зүрхэндээ дурсан яваарай.

Стресс буюу бухимдал тайлах, уураа гаргаж бай Хорт хавдраар өвчлөгсдийн 65% уураа гаргадаггүй, дотроо бачимддаг хүмүүс байдаг гэсэн судалгааны дүн гарчээ.

Стресс буюу бухимдал тайлах 13 арга

1.    Бишрэн шүт

2.    Өөрийгөө танъ

3.    Ажлаа хуваарил, төлөвлө

4.    Зөв амар

5.    Дасгал хөдөлгөөн хий

6.    Хамт олонтойгоо бай

7.    Инээмсэглэж яв

8.    Бусдын зовлонг хуваалц

9.    Хамтран ярилц

10.    Дуу хөгжим сонирх

11.    Биеийн тамираар хичээллэ

12.    Мэдрэхүйгээ сайжруул

13.    Амьсгалын дасгал хий


Оюун ухаанаа хөгжүүлэх дасгалыг тогтмол хий
Үгийн сүлжээ бөглөх, ном унших, гадаад хэл сурах зэргээр тархи толгойгоо идэвхтэй ажиллуулснаар зүрх судас, цусны эргэлт бодисын солилцооны үйл ажиллагаа идэвхжидэг.


Хийх ажилгүй суухаас зайлсхий
Судлаачид ажил хийдэггүй хүн үеийнхнээсээ таван насаар хөгшин харагддаг болохыг тогтоожээ.

Чухам юу таныг амархан ядардаг, мартамхай болгодог вэ?

№1. Хангалттай нойр авч чадахгүй байх

Гүйцэд нойр авч чадахгүйгээс ядраад байгааг та өөрөө мэдэрч байдаг. Нойр дутуу байх нь  таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, анхаарал төвлөрөл сулрахад хүргэдэг. Насанд хүрсэн хүн өдөрт хамгийн багадаа 7-8 цаг унтах шаардлагатай байдаг. 

Авах арга хэмжээ: Хангалттай унтахыг нэн тэргүүнд тавьж, тогтмол цагт унтаж, сэрдэг хатуу дэглэмтэй болох хэрэгтэй. Компьютер, гар  утас, зурагтаа унтлагын өрөөнөөсөө гарга. Унтахын өмнө 1 халбага зөгийн балтай халуун ус уугаарай. Эдгээр арга хэмжээг авсан ч үр дүнгээ өгөхгүй байвал эмчид хандаарай. Танд далд хэлбэрийн нойргүйдлийн бусад шалтгаан байж болзошгүй.

№2. Нойрсох явцад амьсгалын хомсдлын эмгэг


Унтвал зохих хэмжээгээр унтаж чаддаг ч зарим хүмүүс амьсгал хомсдож, тасалддагаас ойр ойрхон сэрээд байдаг. Тасалдах тоолонд хүн багахан хугацаанд сэрээд байдгаа мэдэлгүй үргэлжлүүлээд унтдаг. Үр дүнд нь 8 цаг унтсан мэт боловч гүйцэд нойр авч чадаагүй байдаг.  

Авах арга хэмжээ: Амьсгал хомсдож, тасалдах эмгэг ихэвчлэн таргалалттай, эсвэл тамхи татдаг хүмүүст элбэг тохиолддог тул илүүдэл жин хасах, тамхинаас татгалзвал амьсгалын замыг чөлөөтэй байлгахад тусална. Тамхинаас гарч чадахгүй байгаа бол орой орондоо орохоос 1 цагийн өмнө 1 халбага зөгийн бал 1 халбага цэцгийн тоосыг нунтаглаж холиод бүлээн усаар даруулж уугаарай.

№3. Хоол хүнснээсээ шаардагдах энергийг авч чадахгүй байх


Хоолны хатуу дэглэм барьж, хэт бага идэх нь сульдах нэг шалтгаан болдог ч буруу хоол хүнс хэрэглэх нь мөн ижил үр дагавартай. Хоолоо зөв тохируулж идвэл энергитэй байлгах сахарын түвшинг шаардагдах хэмээнд байлгаж, сахарын хэмжээ хэт багассанаас ядарч сульдаж, назгайрахаас сэргийлж чадна. 

Авах арга хэмжээ:
 Өглөөний цайгаа заавал ууж, хооллох бүртуу уураг болон нүүрс усны орцтой хүнс оруулан бэлдсэн хоол идэж байгаарай. Ялангуяа зөгийн балтай ус уух нь маш сайн үр дүнтэй. Жишээлбэл: нүүрс ус ихтэй бүхэл үрийн хар талх болон уургаар баялаг өндөг өглөөний цайндаа идэх гм. Мөн үргэлж энергитэй байхын тулд өдрийн турш хоолны дундуур  хөнгөн зууш иддэг байх хэрэгтэй.

№4. Цус багадалт


Цус багадалт нь эмэгтэйчүүдийн ядрах голлох шалтгаануудын нэг. Биений юм их хэмжээгээр ирдэг эмэгтэйчүүд цусны улаан бөөм багасч, төмөр дутагдлын цус багадалтын өндөр эрсдэлтэй байдаг.  Цусны улаан эс нь эд, эрхтнүүдэд хүчилтөрөгчийг түгээдэг учир улаан бөөмийн дутагдлаас хучилтөрөгчийн хүргэлт хомсдож, ядрах шалтгаан болдог.

Авах арга хэмжээ: Улаан бөөмийн төмөр дутагдлын цус багадалтын үед төмрийн нэмэгдэл бүтээгдэхүүн хэрэглэж, өөхгүй улаан мах, элэг, шош, баяжуулсан эрдэнэ шишийн зууш зэрэг төмрөөр баялаг хоол хүнс хэрэглэх нь тустай. Гурвалжин будааны хар хүрэн өнгөтэй зөгийн бал нь цусыг хамгийн хурдан төлжүүлдэг бүтээгдэхүүн юм. 

№5. Сэтгэл гутрал  

Магадгүй та сэтгэл гутралыг зөвхөн сөрөг сэтгэл хөдлөлийн нэг хэлбэр гэж үзэж болох юм. Гэвч энэ нь мөн бие махбодийн олон шинж тэмдгүүдээс шалтгаалж бий болдог. Гэвч сэтгэл гутрал бол сэтгэцийн өвчлөлийн нэг хэлбэр тогтмол ядрах, толгой өвдөх, хоолны дуршил алдагдах зэрэг түгээмэл шинж тэмдгээр илэрдэг. Хэрэв та хоёр долоо хоногоос урт хугацаагаар сульдаж ядраад байвал эмчид хандаж онош тодруулаарай.

Авах арга хэмжээ: 
Сэтгэлзүйч эмчийн зөвлөгөө болон зориулалтын эмийн эмчилгээ хийлгэх нь үр дүн сайн өгдөг.

№6. Бамбай булчирхайн идэвхжил сулрах


Бамбай булчирхай нь бодисын солилцоог идэвхжүүлж, идсэн хоол хүнсийг энерги болгон хувиргах үйл явцыг зохицуулж байдаг. Бамбай булчирхайн идэвхжил суларснаас бодисын солилцоо удааширч улмаар амархан ядарч энергигүй болж, жин нэмэх нэг шалтгаан болдог.
Авах арга хэмжээ:  Энэ тохиолдолд та зөгийн жилий, цэцгийн тоосыг хамтатган курс эмчилгээ хийх нь зөв. Гэхдээ урьдчилаад эмчид үзүүлж эмчийн заавар зөвлөгөөг дагаад үзээрэй.

№7. Каффеин хэтрүүлэн хэрэглэх


Кофег тохирсон хэмжээгээр уухад сонор сэрэмж, анхаарал төвлөрөлтийг дээшлүүлдэг ач холбогдолтой байдаг. Гэвч хэтрүүлж хэрэглэснээс зүрхний цохилтыг хурдасгаж, цусны даралт ихэсгэн сэтгэл хөөрлийг огцом эрчимжүүлдэг. Энэ хэлбэрээр өдрийн турш хэт олон давтамжтай эрчимжих нь ядрах, сульдах шалтгаан болдог. 

Авах арга хэмжээ: Кофе, өтгөн цай, шоколадны хэрэглээг аажим багасгах. Их хэмжээгээр хэрэглээд дадсан хүмүүс огцом хязгаарлалтаас болгоомжлоорой. Кофег зөгийн балаар орлуулан хэрэглэх боломжтой.

№8. Шээс ялгаруулах замын үрэвсэл


Цистит зэрэг давсаг, шээс ялгаруулах сувгийн үрэвсэлтэй учирч байсан хүмүүс хорсож өвдөх, ойрхон шээдэг зовиурыг сайн мэдэх байх. Гэвч эдгээр шинж тэмдгээр илрэхгүйгээр зөвхөн ядарч сульдах далд хэлбэрээр явагдаж болдог. Шээсний шинжилгээгээр давсаг, шээс ялгаруулах замын үрэвслийг оношлоход хялбар байдаг.

Авах арга хэмжээ: 
Шээсний шинжилгээгээр үрэвсэл илэрсэн бол антибиотик эмчилгээ үр дүнтэй бөгөөд долоо хоногийн дотор ядрах шинж тэмдэг багасч болдог.

№9. Чихрийн шижин


Чихрийн шижинтэй хүмүүсийн цусан дахь сахар эсэд нэвтэрч, энерги болон хувирахын оронд цусандаа тунаж үлдэх хандлагатай байдаг. Ингэснээр хангалттай хэмжээний энерги агуулсан хоол идсэн ч ядарч сульдсан хэвээрээ байдаг. Удаан хугацаагаар ядарч сульдаад байгаа бол эмчид хандан чихрийн шижингийн онош тодруулах шинжилгээ хийлгээрэй. 

Авах арга хэмжээ: Чихрийн шижин илэрвэл бие махбодийн сахарын солилцоог дэмжих тохирсон хооллолт, дасгал хөдөлгөөн болон зориулалтын эмчилгээ зэргээр зохицуулж болно.

№10. Шингэний дутагдал


Таны ядаргаа, сульдааны шалтгаан нь шингэний дутагдлаас үүдэлтэй байж болно. Ердийн ажлаа хийж байх оюуны ачаалалтай, дасгал хийх биеийн ачаалал авах бүх  тохиолдолд таны бие махбодид идэвхтэй ажиллахын тулд ус зайлшгүй хэрэгтэй. Цангах мэдрэмж төрөхөөс өмнө ус уудаг байх хэрэгтэй ба та цангаж байвал аль хэдийнэ шингэний дутагдалд орсны дохио болдог байна. 

Авах арга хэмжээ:
 Өдрийн туршид хангалттай хэмжээгээр зөгийн балтай ус уудаг байхад ялгарах шээсний өнгө цайвар тунгалаг өнгөтэй байдаг. Биеийн хүчний ачаалал авахаас өмнө 2 аяга зөгийн балтай ус, дасгалын явцад доод тал нь 2 стакан ус уух хэрэгтэй. 

№11. Зүрхний өвчлөл

Өдөр тутмын ердийн гэрийн ажил хийхэд ядарч сульдаад байх нь таны зүрхний үйл ажиллагаа муудсаны шинж тэмдэг байж болзошгүй. Хэрэв өмнө нь хялбархан хийчихдэг байсан ажил одоо үнэхээр хэцүү болчихсон байвал эмчид хандаарай.

Авах арга хэмжээ: Амьдралын хэв маягаа өөрчлөх, зүрхний эмчийн хяналтанд зориулалтын эмчилгээ хийлгэх, физик эмчилгээ хийлгэж, зүрхний үйл ажиллагааг дэмжиж өгвөл энергээ хадгалах боломжтой болно.
100-гр сливчины масло ба 10гр цөцгийн тос, 50гр зөгийн балыг сайтар хутгаж өдөр бүр талхандаа түрхэж өдөрт 2-3 удаа иднэ. Мөн зүрх судасны хэвийн ажиллагаа, биеийн ерөнхий байдлыг сайжруулахад 100гр зөгийн балыг 1-2 сарын турш өдөр бүр аяга буцалсан бүлээн усаар даруулж ууна.

№12. Ажиллах амрах цагаа зохицуул

Шөнийн цагаар удаан ажиллах эсвэл шөнийн ээлжийн ажилтай хүмүүсийн бие махбодийн биологийн хэмнэл алдагдахад хүргэдэг. Ингэсэн байхад өдрийн цагаар ядраад байдаг, амрахаар унтах гэхэд унтаж чаддаггүй шинж тэмдэг илэрдэг. 

Авах арга хэмжээ: Шөнө ажилласан хүмүүс өдрийн цагаар нойроо гүйцээх шаардлагатай бол өдрийн гэрлийг халхалж хөшиг татаж, харанхуй, дуу чимээгүй, сэрүүн орчин бүрдүүлж байж унтаж амрах нөхцөл бүрдүүлэх хэрэгтэй. Эдгээр арга хэмжээ үр дүн өгөхгүй бол эмчид хандан унтахад туслах эм, эмчилгээний зөвлөгөө аваарай. 

№13. Хоол хүнсний төрөлд харшлах, шингээж чадахгүй байх

Зарим хүнсний бүтээгдэхүүнд харшилтай байдаг нь далд хэлбэрээр явагдана. Хэрэв та  хооллосны дараа илүүтэйгээр ядарч сульдах, тодорхой хоолны дараа загатнуулахгүйгээр тууралт үүсдэг нь ажиглагдвал шалтгаан тодруулах хэрэгтэй. 

Авах арга хэмжээ: Тохирохгүй байгаа, хоол хүнсийг олж хэрэглээнээсээ хас. Харшлын сорил өгч тохирохгүй хүнсний бүтээгдэхүүнийг илрүүлэх хэрэгтэй.

№14. Архаг ядаргааны хам шинж болон булчин шөрмөсний эмзэглэл 

Хэрэв ядарч сульдсан шинж тэмдэг 6 сараас дээш хугацаагаар үргэлжилж, улмаар өдөр тутмын ажлаа ч хийхэд хүнд бэрх болсон бол архаг ядаргааны хам шинж  эсвэл фибромиалгия байж магадгүй. Аль аль нь олон шинж тэмдгээр илэрдэг боловч хамгийн гол шинж тэмдэг нь байнга шалтгаангүйгээр хэт ядрах юм. 

Эмчилгээ: Шинж тэмдгийг дарж, хурдан эмчлэх эмчилгээ байдаггүй ч өдөр тутмын амьдралын хэмнэлийг идэвхжүүлэх, унтах зөв зуршилд дадлагаших, тайван тогтуун байдлаар дасгал хийж эхэлснээр үр дүнд хүрч болно. 

Ердийн ядаргааг эмчлэх түргэн эмчилгээ

Аливаа өвчлөлийн суурьгүй бол ядарч сульдахыг эмчлэх хамгийн найдвартай арга бол энгийн дасгал хөдөлгөөн юм. Судлаачдын үзэж байгаагаар, өвчин эмгэггүй ямар ч хүн  энгийн дасгалаар ядаргааг эмчлэх цорын ганц зөв арга байдаг. Хөдөлгөөн нь энергээ нөхөх гайхалтай арга гэжээ. Дугүйг зөөлөн хурдаар 20 минутаар долоо хоногт 3 удаа унахад ядаргаа сульдаатай тэмцэхэд хангалттай дасгал болж чадна гэсэн дүгнэлтэд судлаачид хүрчээ.
Дасгал хөдөлгөөний үед зөгийн балтай ус хэрэглэснээр булчингийн үйл ажиллагааг дэмжиж, шаардлагатай шим тэжээлт бодисоо нөхөн авна.

Зөгийн балаар орлуулж болох 5 бүтээгдэхүүн

Бид зөгийн балыг голцуу хүнсний талдаа ашигладаг ч зөгийн балаар орлуулан хэрэглэж болох олон бүтээгдэхүүн байдаг.
1. Элсэн чихэр
Элсэн чихэр нь тэжээллэг чанар огт үгүй мөртлөө калори өндөртэй хүнсний бүтээгдэхүүн. Элсэн чихрийн хэрэглээгээ хэтрүүлснээр алсдаа илүүдэл жин, шүдний хорхой, 2-р төрлийн чихрийн шижин, зүрх судасны өвчнөөр өвдөх магадлалтай.
Харин зөгийн бал нь тэжээллэг чанартай, калори багатай байгалийн цэвэр бүтээгдэхүүн тул таны биед ямар ч хортой нөлөөгүйн дээр хүний биед шаардлагатай амин дэм ихтэй байдаг.
2. Хатуулагтай хуршсан мах зөөлрүүлэгч
Хатуулагтай, хуршсан махыг зөөлөн амттай болгохын тулд голцуу амтлаг, тусгай бодис хэрэглэдэг бол та яг одооноос татгалзахыг зөвлөе. Учир нь эдгээр нь амтлагч, тусгай бодисууд нь махыг зөөлрүүлэхдээ хүний бие шингээж, задлах боломжгүй хорт нэгдлүүдийг ялгаруулж улмаар хорт хавдар , дотор эрхтний өвчлөлийн эх үүсвэр болдог.
Зөгийн бал нь хадгалахад хугацаа маш урт, бас ямар ч амтлагчаас илүү хуршсан хатуулагтай махыг зөөлрүүлдэг. Мэргэжлийн тогоочид бүгд зөгийн бал хэрэглэгдгийг та бүхэн хоолны нэвтрүүлгүүдээс анзаарсан биз.
3. Арьс арчилгаа бүтээгдэхүүн
Үнэтэй, үр дүн муу гоо сайхны бүтээгдэхүүнээс илүү зөгийн бал нь байгалийн гаралтай арьс арчлах шилдэг бүтээгдэхүүн гэдэгт итгээрэй. Зөгийн бал нь нүүрний гайхалтай цэвэрлэгч бөгөөд арьсны бохирдлыг цэвэрлэж үрэвслийг дардаг.
4. Эм, шархны тос, элдэв нэмэлт витамин
Зөгийн балыг түлэнхий шарх шархлаанд ашиглаж болохоос гадна, бүх төрлийн витамин орлуулагчийн оронд хэрэглэх нь илүү үр дүнтэй.
5. Кофе, цай, ундаа
Кофе , цай, ундааны оронд зөгийн балтай ус хэрэглэж хэвших нь эдийн засгийн хувьд хэмнэлттэйн дээр эрүүл мэндэд ч сайн нөлөөтэй.

Аялал амралт зугаалганд заавал авч явах 10 эд зүйл

Аяллын цүнхээ бэлдэж байна уу? Доорх зүйлсээс цүнхэнд чинь байхгүй байж магад. Амтлаг зөгийн бал нь та нартаа аялалд явахдаа хамгийн их мартдаг зүйлсийн жагсаалтыг гаргаж байна. Эдгээрийн аль нэг нь цүнхэнд чинь байхгүй байвал хийхээ мартав аа.



1. Санитол-Ил гал дээр шорлог хийх, гадаа цай чанах, гараараа хоол хүнс барьж идэх гээд адал явдалтай аяллыг амттай болгодог үеүүдэд чи хэзээд цэвэрч нямбай байдлаа алдахгүй байх хэрэгтэй шүү. Санитол чамд маш их хэрэг болно цүнхлээрэй.

2. Шүдэнз-Бүсгүйчүүд ихэвчлэн хамт яваа эрэгтэйдээ найддаг. Гэсэн ч чи цүнхлэх л хэрэгтэй. Гал байгаа газар чи аюулгүй байж болно шүү дээ. Өөр шүдэнз юунд хэрэгтэй билээ. Мэдээж бүх ий л үед хэрэг болох зүйл. Цүнхлээрэй.

3. Анхан шатны эмнэлгийн үйлчилгээний багц-Толгой, гэдэсний эм, хурууны лент гээд хөдөө явж байхад аминд ордог зүйлсийг багтаасан хайрцаг бэлдээрэй. Хамт яваа нэгний чинь гэдэс эвгүйрхэх үед өгч туслаарай. Чамд ч гэсэн хэрэг болохыг үгүйсгэхгүй. Эмэгтэй хүн бүхий л зүйлд бэлтгэлтэй байх хэрэгтэй.


4. Олон оролттой залгуур-Хөдөө цахилгааны асуудал хамгийн их тулгардаг. Утасны цэнэглэгч, үсний сэнс гээд залгуурны үзүүр нь зөрж болох зүйлсийг чи авч явах л байлгүй. Олон төрлийн оролттой залгуур хөнгөн бөгөөд авсаархан. Цүнхлээрэй, чамд зөндөө хэрэг болно.


5. Зүү утас-Юмыг яаж мэдэхэв чамд нөхөж оёх зүйл гарч ирэх ч юм бил үү. Эсвэл хамт яваа нэгэнд чинь чиний туслалцаа хэрэг болно. Утас зүү аваад гарахад гэмгүй шүү



6. Унтлагын дэр-Олон цаг машинд явахад дуг хийх газаргүй хэцүү байдаг. Хүзүүндээ зүүчихэж болох авсаархан утлагын дэр аваарай. Тухтайгаас гадна гоо сайхан, эрүүл мэндийн хувьд ч давуу тал ихтэй.


7.  Бэлэг-Хэнд бэлэг өгөхөв дээ гэж бодож байна уу? Адал явдалтай аяллын явцад чамд хэзээ ч мартагдахгүй дурсамж үлдээх хэн нэгэн гарч ирнэ. Тэр үед авч явсан бэлгээ дурсгаарай. Их хэрэг болдог юм шүү.

8. Гар чийдэн-Орой үдэш гарах хэрэг болоход хамгийн их ашиглагддаг зүйл. Овор багатай гар чийдэн чиний хамгийн дотно туслагч байна. Цүнхлээрэй.

9. Борооны цув-Өнгөрсөн борооны араас цув нөмрөхгүйн тулд бороо орох үеэр л цувтай явах хэрэгтэй. Бороонд зутрахгүй байхад чинь цув чамд их тус болно. Цүнхлээрэй.

10. Зөгийн бал- Хүнсний зүйлээс зөгийн бал танд хамгийн их хэрэг болно. Юун түрүүнд элсэн чихэр, чихэр орлуулач гээд чихэртэй холбоотой олон хүнсний оронд хэрэглэж болно. Мөн шарх, түлэнхий дээрээ түрхэх зэргээр аяллын туршид эмчилгээнд ч ашиглах боломжтой. Амралт зугаалгын үеэр арьс хуурайших, өнгө алдах үед гарын доорх зөгийн балаа ашиглаад маск тавих гээд олон талын ач холбогдолтой.