Аяллын цүнхээ бэлдэж байна уу? Доорх зүйлсээс цүнхэнд чинь байхгүй байж магад. Амтлаг зөгийн бал нь та нартаа аялалд явахдаа хамгийн их мартдаг зүйлсийн жагсаалтыг гаргаж байна. Эдгээрийн аль нэг нь цүнхэнд чинь байхгүй байвал хийхээ мартав аа.
1. Санитол-Ил гал дээр шорлог хийх, гадаа цай чанах, гараараа хоол хүнс барьж идэх гээд адал явдалтай аяллыг амттай болгодог үеүүдэд чи хэзээд цэвэрч нямбай байдлаа алдахгүй байх хэрэгтэй шүү. Санитол чамд маш их хэрэг болно цүнхлээрэй.
2. Шүдэнз-Бүсгүйчүүд ихэвчлэн хамт яваа эрэгтэйдээ найддаг. Гэсэн ч чи цүнхлэх л хэрэгтэй. Гал байгаа газар чи аюулгүй байж болно шүү дээ. Өөр шүдэнз юунд хэрэгтэй билээ. Мэдээж бүх ий л үед хэрэг болох зүйл. Цүнхлээрэй.
3. Анхан шатны эмнэлгийн үйлчилгээний багц-Толгой, гэдэсний эм, хурууны лент гээд хөдөө явж байхад аминд ордог зүйлсийг багтаасан хайрцаг бэлдээрэй. Хамт яваа нэгний чинь гэдэс эвгүйрхэх үед өгч туслаарай. Чамд ч гэсэн хэрэг болохыг үгүйсгэхгүй. Эмэгтэй хүн бүхий л зүйлд бэлтгэлтэй байх хэрэгтэй.
4. Олон оролттой залгуур-Хөдөө цахилгааны асуудал хамгийн их тулгардаг. Утасны цэнэглэгч, үсний сэнс гээд залгуурны үзүүр нь зөрж болох зүйлсийг чи авч явах л байлгүй. Олон төрлийн оролттой залгуур хөнгөн бөгөөд авсаархан. Цүнхлээрэй, чамд зөндөө хэрэг болно.
5. Зүү утас-Юмыг яаж мэдэхэв чамд нөхөж оёх зүйл гарч ирэх ч юм бил үү. Эсвэл хамт яваа нэгэнд чинь чиний туслалцаа хэрэг болно. Утас зүү аваад гарахад гэмгүй шүү
6. Унтлагын дэр-Олон цаг машинд явахад дуг хийх газаргүй хэцүү байдаг. Хүзүүндээ зүүчихэж болох авсаархан утлагын дэр аваарай. Тухтайгаас гадна гоо сайхан, эрүүл мэндийн хувьд ч давуу тал ихтэй.
7. Бэлэг-Хэнд бэлэг өгөхөв дээ гэж бодож байна уу? Адал явдалтай аяллын явцад чамд хэзээ ч мартагдахгүй дурсамж үлдээх хэн нэгэн гарч ирнэ. Тэр үед авч явсан бэлгээ дурсгаарай. Их хэрэг болдог юм шүү.
8. Гар чийдэн-Орой үдэш гарах хэрэг болоход хамгийн их ашиглагддаг зүйл. Овор багатай гар чийдэн чиний хамгийн дотно туслагч байна. Цүнхлээрэй.
9. Борооны цув-Өнгөрсөн борооны араас цув нөмрөхгүйн тулд бороо орох үеэр л цувтай явах хэрэгтэй. Бороонд зутрахгүй байхад чинь цув чамд их тус болно. Цүнхлээрэй.
10. Зөгийн бал- Хүнсний зүйлээс зөгийн бал танд хамгийн их хэрэг болно. Юун түрүүнд элсэн чихэр, чихэр орлуулач гээд чихэртэй холбоотой олон хүнсний оронд хэрэглэж болно. Мөн шарх, түлэнхий дээрээ түрхэх зэргээр аяллын туршид эмчилгээнд ч ашиглах боломжтой. Амралт зугаалгын үеэр арьс хуурайших, өнгө алдах үед гарын доорх зөгийн балаа ашиглаад маск тавих гээд олон талын ач холбогдолтой.
No comments:
Post a Comment