Бид зөгийн балыг голцуу хүнсний талдаа ашигладаг ч зөгийн балаар орлуулан хэрэглэж болох олон бүтээгдэхүүн байдаг.
1. Элсэн чихэр
Элсэн чихэр нь тэжээллэг чанар огт үгүй мөртлөө калори өндөртэй хүнсний бүтээгдэхүүн. Элсэн чихрийн хэрэглээгээ хэтрүүлснээр алсдаа илүүдэл жин, шүдний хорхой, 2-р төрлийн чихрийн шижин, зүрх судасны өвчнөөр өвдөх магадлалтай.
Харин зөгийн бал нь тэжээллэг чанартай, калори багатай байгалийн цэвэр бүтээгдэхүүн тул таны биед ямар ч хортой нөлөөгүйн дээр хүний биед шаардлагатай амин дэм ихтэй байдаг.
2. Хатуулагтай хуршсан мах зөөлрүүлэгч
Хатуулагтай, хуршсан махыг зөөлөн амттай болгохын тулд голцуу амтлаг, тусгай бодис хэрэглэдэг бол та яг одооноос татгалзахыг зөвлөе. Учир нь эдгээр нь амтлагч, тусгай бодисууд нь махыг зөөлрүүлэхдээ хүний бие шингээж, задлах боломжгүй хорт нэгдлүүдийг ялгаруулж улмаар хорт хавдар , дотор эрхтний өвчлөлийн эх үүсвэр болдог.
Зөгийн бал нь хадгалахад хугацаа маш урт, бас ямар ч амтлагчаас илүү хуршсан хатуулагтай махыг зөөлрүүлдэг. Мэргэжлийн тогоочид бүгд зөгийн бал хэрэглэгдгийг та бүхэн хоолны нэвтрүүлгүүдээс анзаарсан биз.
3. Арьс арчилгаа бүтээгдэхүүн
Үнэтэй, үр дүн муу гоо сайхны бүтээгдэхүүнээс илүү зөгийн бал нь байгалийн гаралтай арьс арчлах шилдэг бүтээгдэхүүн гэдэгт итгээрэй. Зөгийн бал нь нүүрний гайхалтай цэвэрлэгч бөгөөд арьсны бохирдлыг цэвэрлэж үрэвслийг дардаг.
4. Эм, шархны тос, элдэв нэмэлт витамин
Зөгийн балыг түлэнхий шарх шархлаанд ашиглаж болохоос гадна, бүх төрлийн витамин орлуулагчийн оронд хэрэглэх нь илүү үр дүнтэй.
5. Кофе, цай, ундаа
Кофе , цай, ундааны оронд зөгийн балтай ус хэрэглэж хэвших нь эдийн засгийн хувьд хэмнэлттэйн дээр эрүүл мэндэд ч сайн нөлөөтэй.
No comments:
Post a Comment