Friday, June 10, 2016

Чухам юу таныг амархан ядардаг, мартамхай болгодог вэ?

№1. Хангалттай нойр авч чадахгүй байх

Гүйцэд нойр авч чадахгүйгээс ядраад байгааг та өөрөө мэдэрч байдаг. Нойр дутуу байх нь  таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, анхаарал төвлөрөл сулрахад хүргэдэг. Насанд хүрсэн хүн өдөрт хамгийн багадаа 7-8 цаг унтах шаардлагатай байдаг. 

Авах арга хэмжээ: Хангалттай унтахыг нэн тэргүүнд тавьж, тогтмол цагт унтаж, сэрдэг хатуу дэглэмтэй болох хэрэгтэй. Компьютер, гар  утас, зурагтаа унтлагын өрөөнөөсөө гарга. Унтахын өмнө 1 халбага зөгийн балтай халуун ус уугаарай. Эдгээр арга хэмжээг авсан ч үр дүнгээ өгөхгүй байвал эмчид хандаарай. Танд далд хэлбэрийн нойргүйдлийн бусад шалтгаан байж болзошгүй.

№2. Нойрсох явцад амьсгалын хомсдлын эмгэг


Унтвал зохих хэмжээгээр унтаж чаддаг ч зарим хүмүүс амьсгал хомсдож, тасалддагаас ойр ойрхон сэрээд байдаг. Тасалдах тоолонд хүн багахан хугацаанд сэрээд байдгаа мэдэлгүй үргэлжлүүлээд унтдаг. Үр дүнд нь 8 цаг унтсан мэт боловч гүйцэд нойр авч чадаагүй байдаг.  

Авах арга хэмжээ: Амьсгал хомсдож, тасалдах эмгэг ихэвчлэн таргалалттай, эсвэл тамхи татдаг хүмүүст элбэг тохиолддог тул илүүдэл жин хасах, тамхинаас татгалзвал амьсгалын замыг чөлөөтэй байлгахад тусална. Тамхинаас гарч чадахгүй байгаа бол орой орондоо орохоос 1 цагийн өмнө 1 халбага зөгийн бал 1 халбага цэцгийн тоосыг нунтаглаж холиод бүлээн усаар даруулж уугаарай.

№3. Хоол хүнснээсээ шаардагдах энергийг авч чадахгүй байх


Хоолны хатуу дэглэм барьж, хэт бага идэх нь сульдах нэг шалтгаан болдог ч буруу хоол хүнс хэрэглэх нь мөн ижил үр дагавартай. Хоолоо зөв тохируулж идвэл энергитэй байлгах сахарын түвшинг шаардагдах хэмээнд байлгаж, сахарын хэмжээ хэт багассанаас ядарч сульдаж, назгайрахаас сэргийлж чадна. 

Авах арга хэмжээ:
 Өглөөний цайгаа заавал ууж, хооллох бүртуу уураг болон нүүрс усны орцтой хүнс оруулан бэлдсэн хоол идэж байгаарай. Ялангуяа зөгийн балтай ус уух нь маш сайн үр дүнтэй. Жишээлбэл: нүүрс ус ихтэй бүхэл үрийн хар талх болон уургаар баялаг өндөг өглөөний цайндаа идэх гм. Мөн үргэлж энергитэй байхын тулд өдрийн турш хоолны дундуур  хөнгөн зууш иддэг байх хэрэгтэй.

№4. Цус багадалт


Цус багадалт нь эмэгтэйчүүдийн ядрах голлох шалтгаануудын нэг. Биений юм их хэмжээгээр ирдэг эмэгтэйчүүд цусны улаан бөөм багасч, төмөр дутагдлын цус багадалтын өндөр эрсдэлтэй байдаг.  Цусны улаан эс нь эд, эрхтнүүдэд хүчилтөрөгчийг түгээдэг учир улаан бөөмийн дутагдлаас хучилтөрөгчийн хүргэлт хомсдож, ядрах шалтгаан болдог.

Авах арга хэмжээ: Улаан бөөмийн төмөр дутагдлын цус багадалтын үед төмрийн нэмэгдэл бүтээгдэхүүн хэрэглэж, өөхгүй улаан мах, элэг, шош, баяжуулсан эрдэнэ шишийн зууш зэрэг төмрөөр баялаг хоол хүнс хэрэглэх нь тустай. Гурвалжин будааны хар хүрэн өнгөтэй зөгийн бал нь цусыг хамгийн хурдан төлжүүлдэг бүтээгдэхүүн юм. 

№5. Сэтгэл гутрал  

Магадгүй та сэтгэл гутралыг зөвхөн сөрөг сэтгэл хөдлөлийн нэг хэлбэр гэж үзэж болох юм. Гэвч энэ нь мөн бие махбодийн олон шинж тэмдгүүдээс шалтгаалж бий болдог. Гэвч сэтгэл гутрал бол сэтгэцийн өвчлөлийн нэг хэлбэр тогтмол ядрах, толгой өвдөх, хоолны дуршил алдагдах зэрэг түгээмэл шинж тэмдгээр илэрдэг. Хэрэв та хоёр долоо хоногоос урт хугацаагаар сульдаж ядраад байвал эмчид хандаж онош тодруулаарай.

Авах арга хэмжээ: 
Сэтгэлзүйч эмчийн зөвлөгөө болон зориулалтын эмийн эмчилгээ хийлгэх нь үр дүн сайн өгдөг.

№6. Бамбай булчирхайн идэвхжил сулрах


Бамбай булчирхай нь бодисын солилцоог идэвхжүүлж, идсэн хоол хүнсийг энерги болгон хувиргах үйл явцыг зохицуулж байдаг. Бамбай булчирхайн идэвхжил суларснаас бодисын солилцоо удааширч улмаар амархан ядарч энергигүй болж, жин нэмэх нэг шалтгаан болдог.
Авах арга хэмжээ:  Энэ тохиолдолд та зөгийн жилий, цэцгийн тоосыг хамтатган курс эмчилгээ хийх нь зөв. Гэхдээ урьдчилаад эмчид үзүүлж эмчийн заавар зөвлөгөөг дагаад үзээрэй.

№7. Каффеин хэтрүүлэн хэрэглэх


Кофег тохирсон хэмжээгээр уухад сонор сэрэмж, анхаарал төвлөрөлтийг дээшлүүлдэг ач холбогдолтой байдаг. Гэвч хэтрүүлж хэрэглэснээс зүрхний цохилтыг хурдасгаж, цусны даралт ихэсгэн сэтгэл хөөрлийг огцом эрчимжүүлдэг. Энэ хэлбэрээр өдрийн турш хэт олон давтамжтай эрчимжих нь ядрах, сульдах шалтгаан болдог. 

Авах арга хэмжээ: Кофе, өтгөн цай, шоколадны хэрэглээг аажим багасгах. Их хэмжээгээр хэрэглээд дадсан хүмүүс огцом хязгаарлалтаас болгоомжлоорой. Кофег зөгийн балаар орлуулан хэрэглэх боломжтой.

№8. Шээс ялгаруулах замын үрэвсэл


Цистит зэрэг давсаг, шээс ялгаруулах сувгийн үрэвсэлтэй учирч байсан хүмүүс хорсож өвдөх, ойрхон шээдэг зовиурыг сайн мэдэх байх. Гэвч эдгээр шинж тэмдгээр илрэхгүйгээр зөвхөн ядарч сульдах далд хэлбэрээр явагдаж болдог. Шээсний шинжилгээгээр давсаг, шээс ялгаруулах замын үрэвслийг оношлоход хялбар байдаг.

Авах арга хэмжээ: 
Шээсний шинжилгээгээр үрэвсэл илэрсэн бол антибиотик эмчилгээ үр дүнтэй бөгөөд долоо хоногийн дотор ядрах шинж тэмдэг багасч болдог.

№9. Чихрийн шижин


Чихрийн шижинтэй хүмүүсийн цусан дахь сахар эсэд нэвтэрч, энерги болон хувирахын оронд цусандаа тунаж үлдэх хандлагатай байдаг. Ингэснээр хангалттай хэмжээний энерги агуулсан хоол идсэн ч ядарч сульдсан хэвээрээ байдаг. Удаан хугацаагаар ядарч сульдаад байгаа бол эмчид хандан чихрийн шижингийн онош тодруулах шинжилгээ хийлгээрэй. 

Авах арга хэмжээ: Чихрийн шижин илэрвэл бие махбодийн сахарын солилцоог дэмжих тохирсон хооллолт, дасгал хөдөлгөөн болон зориулалтын эмчилгээ зэргээр зохицуулж болно.

№10. Шингэний дутагдал


Таны ядаргаа, сульдааны шалтгаан нь шингэний дутагдлаас үүдэлтэй байж болно. Ердийн ажлаа хийж байх оюуны ачаалалтай, дасгал хийх биеийн ачаалал авах бүх  тохиолдолд таны бие махбодид идэвхтэй ажиллахын тулд ус зайлшгүй хэрэгтэй. Цангах мэдрэмж төрөхөөс өмнө ус уудаг байх хэрэгтэй ба та цангаж байвал аль хэдийнэ шингэний дутагдалд орсны дохио болдог байна. 

Авах арга хэмжээ:
 Өдрийн туршид хангалттай хэмжээгээр зөгийн балтай ус уудаг байхад ялгарах шээсний өнгө цайвар тунгалаг өнгөтэй байдаг. Биеийн хүчний ачаалал авахаас өмнө 2 аяга зөгийн балтай ус, дасгалын явцад доод тал нь 2 стакан ус уух хэрэгтэй. 

№11. Зүрхний өвчлөл

Өдөр тутмын ердийн гэрийн ажил хийхэд ядарч сульдаад байх нь таны зүрхний үйл ажиллагаа муудсаны шинж тэмдэг байж болзошгүй. Хэрэв өмнө нь хялбархан хийчихдэг байсан ажил одоо үнэхээр хэцүү болчихсон байвал эмчид хандаарай.

Авах арга хэмжээ: Амьдралын хэв маягаа өөрчлөх, зүрхний эмчийн хяналтанд зориулалтын эмчилгээ хийлгэх, физик эмчилгээ хийлгэж, зүрхний үйл ажиллагааг дэмжиж өгвөл энергээ хадгалах боломжтой болно.
100-гр сливчины масло ба 10гр цөцгийн тос, 50гр зөгийн балыг сайтар хутгаж өдөр бүр талхандаа түрхэж өдөрт 2-3 удаа иднэ. Мөн зүрх судасны хэвийн ажиллагаа, биеийн ерөнхий байдлыг сайжруулахад 100гр зөгийн балыг 1-2 сарын турш өдөр бүр аяга буцалсан бүлээн усаар даруулж ууна.

№12. Ажиллах амрах цагаа зохицуул

Шөнийн цагаар удаан ажиллах эсвэл шөнийн ээлжийн ажилтай хүмүүсийн бие махбодийн биологийн хэмнэл алдагдахад хүргэдэг. Ингэсэн байхад өдрийн цагаар ядраад байдаг, амрахаар унтах гэхэд унтаж чаддаггүй шинж тэмдэг илэрдэг. 

Авах арга хэмжээ: Шөнө ажилласан хүмүүс өдрийн цагаар нойроо гүйцээх шаардлагатай бол өдрийн гэрлийг халхалж хөшиг татаж, харанхуй, дуу чимээгүй, сэрүүн орчин бүрдүүлж байж унтаж амрах нөхцөл бүрдүүлэх хэрэгтэй. Эдгээр арга хэмжээ үр дүн өгөхгүй бол эмчид хандан унтахад туслах эм, эмчилгээний зөвлөгөө аваарай. 

№13. Хоол хүнсний төрөлд харшлах, шингээж чадахгүй байх

Зарим хүнсний бүтээгдэхүүнд харшилтай байдаг нь далд хэлбэрээр явагдана. Хэрэв та  хооллосны дараа илүүтэйгээр ядарч сульдах, тодорхой хоолны дараа загатнуулахгүйгээр тууралт үүсдэг нь ажиглагдвал шалтгаан тодруулах хэрэгтэй. 

Авах арга хэмжээ: Тохирохгүй байгаа, хоол хүнсийг олж хэрэглээнээсээ хас. Харшлын сорил өгч тохирохгүй хүнсний бүтээгдэхүүнийг илрүүлэх хэрэгтэй.

№14. Архаг ядаргааны хам шинж болон булчин шөрмөсний эмзэглэл 

Хэрэв ядарч сульдсан шинж тэмдэг 6 сараас дээш хугацаагаар үргэлжилж, улмаар өдөр тутмын ажлаа ч хийхэд хүнд бэрх болсон бол архаг ядаргааны хам шинж  эсвэл фибромиалгия байж магадгүй. Аль аль нь олон шинж тэмдгээр илэрдэг боловч хамгийн гол шинж тэмдэг нь байнга шалтгаангүйгээр хэт ядрах юм. 

Эмчилгээ: Шинж тэмдгийг дарж, хурдан эмчлэх эмчилгээ байдаггүй ч өдөр тутмын амьдралын хэмнэлийг идэвхжүүлэх, унтах зөв зуршилд дадлагаших, тайван тогтуун байдлаар дасгал хийж эхэлснээр үр дүнд хүрч болно. 

Ердийн ядаргааг эмчлэх түргэн эмчилгээ

Аливаа өвчлөлийн суурьгүй бол ядарч сульдахыг эмчлэх хамгийн найдвартай арга бол энгийн дасгал хөдөлгөөн юм. Судлаачдын үзэж байгаагаар, өвчин эмгэггүй ямар ч хүн  энгийн дасгалаар ядаргааг эмчлэх цорын ганц зөв арга байдаг. Хөдөлгөөн нь энергээ нөхөх гайхалтай арга гэжээ. Дугүйг зөөлөн хурдаар 20 минутаар долоо хоногт 3 удаа унахад ядаргаа сульдаатай тэмцэхэд хангалттай дасгал болж чадна гэсэн дүгнэлтэд судлаачид хүрчээ.
Дасгал хөдөлгөөний үед зөгийн балтай ус хэрэглэснээр булчингийн үйл ажиллагааг дэмжиж, шаардлагатай шим тэжээлт бодисоо нөхөн авна.

No comments:

Post a Comment