Монголчууд бид зөгийн балыг эртнээс мэддэг ч, өдөр тутмын амьдралдаа хэрэглэж ирсэн туршлага багатай. Иймээс ч хүмүүс зөгийн бал сайн мэддэггүйгээсээ болж буруу ойлголттой болох, хуурамч зөгийн бал авах тохиолдлууд маш их байдаг.
Иймд Амтлаг Зөгийн бал та бүхэндээ хүмүүсийн үнэн гэж боддог зарим нэг төөрөгдөлд шинжлэх ухааны үндэслэлтэй зөв хариулт өгье.
1. Зөгийн бал царцалт
Таны худалдаж авсан зөгийн бал царцчихсан уу? Тэгвэл та гайхах хэрэггүй, энэ нь тухайн зөгийн балыг цэвэр гэдгийг илтгэж байгаа юм. Зөгийн үүр 38С халуунтай байдаг бөгөөд зөгийн балыг ялгаж авсны дараа тасалгааны температурт царцаж эхлэдэг байна. Царцалт нь ямар ургамлын зөгийн бал гэдгээсээ шалтгаалаад 7-30 хоногийн хугацаанд царцдаг. Царцалт нь зөгийн балны чанар, найрлаганд ямар ч муу нөлөөгүй.
2. Аль нэг төрлийн /өнгийн, нутгийн/ зөгийн бал хамгийн сайн нь
Хүмүүсийн хамгийн том төөрөгдөл гэж хэлж болно. Яг үнэндээ бол Шаамарын, Халх голын зөгийн бал гэж огт байдаггүй. Зөгийн бал нь ургамлаараа ангилагддаг. Жишээ нь Гурвалжин будааны зөгийн бал нь Халх голд ч, Шаамарт ч адилхан байна гэсэн үг. Тиймээс зөвхөн Шаамарынх эсвэл Халх голын зөгийн бал гээд худалдан авалт хийж буй бол таньд бага зэрэг хянамгай байхыг зөвлөе.
Өнгөний хувьд бол дэлхий дээр 5 сая орчим балт ургамал бий. Ургамал бүрийн зөгийн бал өөр өөрийн гэсэн онцлогтой, өнгөтэй. Гурвалжин будааных төмрийн бэлдмэл ихтэй, уулын олон цэцгийн бал витамины агууламж сайн, мангирын бал зөөлөн амттай анхилуун үнэртэй гэх мэт.
Гэлээ гээд энэ нь аль нэг зөгийн бал нь бусдаасаа илүү гоц гойд сайн гэсэн үг биш юм. Та аль ч ургамлын, ямар ч зөгийн бал хэрэглэсэн өөрт хэрэгцээт амин дэмээ авч чадна.
Монгол орны хувьд балт ургамлаасаа шалтгаалаад 5 төрлийн зөгийн бал гарган авах боломжтой байдаг.
Амтлаг зөгийн бал та бүхэндээ энэ зун зөгийн бал хэрхэн гаргаж авдаг талаар эхнээс нь дуустал бичлэгэн хичээлээр үзүүлэх болно.
3. Шингэн өтгөн зөгийн балны тухайд
Зөгийн балны чанар нь шингэн өтгөнөөсөө хамаардаггүйг олон хүн мэддэггүй. Үүнээсээ болоод шингэн зөгийн балыг хуурамч гэж андуурдаг бол, өтгөн зөгийн балыг хольцтой гэж буруу ойлгодог байна.
Зөгийн балны өтгөн шингэн нь балт ургамлын онцлогоос шалтгаалдаг. Бидний мэдэх рапсны зөгийн бал шингэн байдаг бол нугын олон цэцэг, хөвөнтий, гурвалжин будааны бал өтгөн байдаг.
4. Рапсны зөгийн бал хамгийн муу зөгийн бал
Жил бүрийн зун та рапс гэх ургамлыг хөдөө явж байхдаа харсан болов уу, энэхүү ургамал нь тийм ч газарт ямар нөлөөтэй талаар маргаантай асуудал их байдаг ч рапсны зөгийн бал нь бусад төрлийн балтайгаа адилхан сайн чанарын зөгийн бал мөн гэдэгт итгэлтэй байж болно.
5. Өөрийгөө мэргэжлийн зөгийчид гэсэн хүн бүрт итгээд хэрэггүй.
Зөгийн бал зарж байгаа хүн болгон мэргэжлийн зөгийчин гэсэн үг биш юм. Өөрийнхөө зөгийн балыг зарахын тулд бусад хүмүүсийн зөгийн балыг муулж байгаа хүнээс худалдан авалт хийгээд ч хэрэггүй гэж зөвлөе.
Ихэнх худалдагчид таньд өөрийн зөгийн балаа худалдахын тулд бусдаас илүү сайн зөгийн бал гэж сурталчлах явцдаа магтаалаа хэтрүүлж таньд буруу ойлголт өгчихдөг. Иймээс та зөгийн бал гар дээрээс худалдан авах гэж байгаа бол ариун цэврийн шинжилгээний бичиг, холбоо барих утасны дугаар зэргийг нь заавал авч шалгаж байгаарай.
Таньд өөр асуух зүйлс байвал манай фейсбүүк чатаар холбогдоорой.
No comments:
Post a Comment