Бид ханиад томуу хүрч, өвчин тусах болгондоо антибиотик, эм тарианы оронд уламжлалт эмчилгээний аргуудыг юун түрүүнд туршиж, биенд сайн байгалийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхийг урьтал болгодог. Тийм бүтээгдэхүүнүүдийн нэг бол яахын аргагүй зөгийн бал билээ. Зөгийн балтай ус өглөө бүр тогтмол ууж хэвшсэн хүмүүс ч олон байдаг. Харин энэ амтат шингэнийг дэлгүүрийн лангуу хүртэл ямар замыг туулдагийг нь тэр болгон мэддэггүй. Тэгвэл одоо бүгдээрээ зөгийн бал гаргаж авдаг явцтай танилцацгаая.
Энэхүү үүрэн дотор ажилсаг далавчтангууд борив бохис хийлгүй зүтгэж, цуглуулсан цэцгийн тоосоо бал болгох ажилдаа шамдана.
Зөгийний үүрэнд зочлохын тулд бидэнд зөгийн аж ахуйн тусгай багаж хэрэгтэй. Таны харж байгаа энэхүү багажийг "Утагч" гэдэг бөгөөд нэрнийхээ утгатай адилхан утаа гаргадаг юм .
Голцуу аргал хомоолоор зөгийгөө утдаг.
Зөгийний үүрийг онгойлгоод, бадушки буюу цаваг даавууг аваад утаагаар зөгийнүүдийг тайвшруулна.
Зөгийнүүдийн балаа хадгалдаг хэсэг буюу сархиагны дээд талыг маш нямбай хуулж авна. Учир нь зөгийнүүдийг гэнэт дайрахаас сэргийлж байгаа юм.
Дараа нь зөгийн балтай рам буюу сархиагнуудаа нямбай гаргаж авна.
Багсаар зөгийнүүдийг үргээгээд, зөгийн балтай сархиагаа авах хэрэгтэй.
Бусад сархиагнуудыг ч гэсэн салгаж авна. Үүний тулд ховхчуур хэрэглэж болно.
Зөгийн балаар дүүрсэн сархиагнуудыг л авна, дүүрээгүйг нь үлдээнэ. Бас зөгийндөө хоол үлдээхээ мартаж болохгүй.
Сархиагнуудаа тусгай хайрцагт хийнэ.
Сархиаг бүр 2 кг орчим жинтэй учраас олон бол их хүндэрдэг. Тиймээс тэрэг ашиглан зөөнө.
За ингээд тусгай өрөөнд оруулж ирээд, зөгийн балыг салгаж авах ажилдаа орно. Зөгийнүүд балаа хамгаалахын тулд тослог хальс буюу лаваар бүрхдэг.
Дараа нь халаасны хутгаар зөгийн балнуудын сархиагнаас хусаж авна.
Хусаж авсан балны хаалт нь зөгийн бал болон лав хоёрын холимог байдаг. Балны хаалтыг нь зажилж болно. Бохь шиг бөгөөд, биенд маш сайн. Улаан хоолой болон амны хөндийн нянг устгадаг.
Цэвэрлэгдсэн сархиагыг үлдэгдэл зөгийн балыг шахдаг машинд хийнэ.
Зөвлөлтийн үеийн нэг ийм хуучин машинд 8 ширхэг хавтан ордог. Энэхүү машин нь механик хэлбэрээр ажилладаг.
Машиныг эргүүлэхэд төвөөс зугтах хүчний нөлөөгөөр зөгийн балнууд сархиагнаас салж, машины хананд наалдан доош урсдаг.
Эцсийн бүтээгдэхүүнд балны хаалтын хэсгүүдийг оруулахгүйн тулд зөгийн балыг ахин шүүдэг.
Шүүсэн балаа арай том саванд хийнэ.
Ажиллагааны явцад сайн хамгаалалтын хувцас өмсөхгүй бол хөдөлмөрөө хамгаалах зөгийнүүдэд хатгуулах бол юу ч биш. Хоёр удаа хатгуулахад л гар маань тарган хүүхдийнх шиг памбайтлаа хавджээ. Гэхдээ зөгийнд хатгуулах хүртэл биед маш сайн байдаг.
No comments:
Post a Comment