Нарийн боов тэр дундаа кекс, талх хийх дур сонирхолтой үзэгчиддээ зориулан бас нэгэн төрлийн талх барих энгийн, амархан амттай жорыг оруулж байна. Энэхүү талхыг хийхэд талхны хөрөнгө болон нарийн боовны сода шаардлагагүй. Талхны зуурмагийг хөөлгөх ч хэрэггүй. Бага хугацаанд цөөхөн орц ашиглан амтат талх барьж сураарай.
Орц:
Порц- 4 хүний
Өндөг- 6 ширхэг
Зөгийн бал- 5 хоолны халбага
Гурил- 200 гр
Ус- 2.5 буюу 15 гр
Элсэн чихэр- 1 цайны халбага
Орц:
Порц- 4 хүний
Өндөг- 6 ширхэг
Зөгийн бал- 5 хоолны халбага
Гурил- 200 гр
Ус- 2.5 буюу 15 гр
Элсэн чихэр- 1 цайны халбага
1. Хүнсний цаасыг ашиглан талх барих савыг бүрхэнэ. Шарах шүүгээг 160С хэмд халаана.
2. Гурилыг сайтар шигшиж бэлтгэнэ.
3. 5 хоолны халбага зөгийн балан дээр 2,5 хоолны халбага халуун бүлээн усыг хийж шингээлн сайтар хутгана.
4. 6 ширхэг өндгийг хагалан хийж сайтар миксэрдэнэ. Өндөг тасалгааны температурт байх ёстой шүү.
5. Өндөгний шар сайтар задарсны дараа элсэн чихрийг хийж үргэлжлүүлэн миксэрдэнэ.
6. Автомат холигчны дээд хурдаар 10 минут орчим миксэрдэх ба зуурмаг зурган дээрх шиг өтгөн, цайвар шар өнгөтэй болох ёстой.
7. Ингээд алхам - 3 дээр хийсэн зөгийн балыг хийж 30 секунд орчим зөөлөн хутгаж холино.
8. Ингээд зуурмаг дээр шигшсэн гурилыг хийхдээ 3 тэнцүү хэсэг болгон хувааж хийх ба гурилын эхний хэсгийг зуурмагт хийж 15 секунд зөөлөн миксэрэдэнэ. Дараагийн хэсгийг аажмаар бага багаар хийж дахин 15 секунд миксэрдэнэ. Хамгийн сүүлийн хэсгийг хийгээд 1 минут орчим зөөлөн миксэрдэж хольсны дараа зуурмаг жигд болом ёстой.
9. Кекс хийх савыг дотор талаас нь сайтар тослоно. Учир нь кексний зуурмагт зөгийнбал орсон тул наалдахдаа амархан байх болно.
10. Зуурмагийг аажмаар жигд гоожуулан хийх болно.
12. Ингээд шарах шүүгээний 160С хэмд 35-40 минут болгох ба талх гадна талаасаа бор шаргал өнгөтэй болж сайхан үнэр анхилах болно. Шарах шүүгээ бүр харилцан адилгүйгээс шалтгаалан талх бүрэн болсон эсэхийг савхаар хатгаж үзээрэй. /Талхны гол хүртэл савхаар хатгаж гаргаж ирэхэд савх цэвэрхэн, ямар ч наалдсан гурилгүй гарч ирэх ёстой.
13. Ингээд талхыг шарах шүүгээнээс гаргаж ирсний дараа гадна талаас нь зөгийн балаар тослоорой.
14. Тослосны дараа хүнсний уутаар агаар орохгүй болтол нь ороож хөргөгчинд хийж дор хаяж 6 цаг хөргөнө. Үүний дараа идэхэд талх маш зөөлөн, хөвсгөр атлаа чихэрлэг тансаг амттай болсон байх болно.
15. Энэхүү хөвсгөр талхны нэг онцлог нь та хөргөгч эсвэл сэрүүн нөхцөлд уутнаас нь гаргахгүй л бол 1 сар хүртэл хугацаанд хадгалж идэхэд амт чанараа алддаггүй байна.
No comments:
Post a Comment